Ноомой залуугын мөрөөр : Аав охин хоёрын бяцхан нууц

Аав охин хоёрын бяцхан нууц

     Нэг орой ажлаа тараад явж байлаа. Миний хойно аав охин хоёр суусан бололтой. Аав нь халамцуу, охин 10 гаран л настай, аав 40 хавьцаа байх.


Аав: Миний охинд хэдэн төгрөг байгаа билээ
Охин: 100 төгрөг байгаа
Аав: аан аав нь буцааж авахгүй ээ. Миний охин харин ээждээ аавыгаа Төрөө ахындаа очсон гэж хэлж болохгүй шүү. Ээж нь аавын загнана ш дээ
Охин: чимээгүй хэсэг байснаа та ээжийн уурыг хүрэг вээ
Аав: за...
Аав: Кондуктраа би мөнгөө өгсөн шүү гэж бараг орилов
Охин: та чимээгүй яваа
Аав: за... за аав нь чимээгүй явнаа миний охин аавыгаа хэлж болохгүй шүү алив нэг үнсье.


Нэг орой иимэрхүү яриа сонсож гэртээ ирэв хө.

start=-37 , cViewSize=50 , cPageCount=1

13 сэтгэгдэл:

null
Ицми (зочин)

аав охин хоёр нэхх хөөрхөн харагддышд

Ноомой залуугын мөрөөр

100 хөөрхөн найрчиж байгааз хэхэ

MC Аав

найрчихсан байна шдээ.
мэдмээр л юм байна этр ккк

Аватар

аав бол айн, хөөрхөн аав ээждээ хайртай охин байнадаа.

Hi Dalai

Найрчихсан байна ш дээ. Хүүхэд ийм хөөрхөн ш дээ

Турьхан (зочин)

хүүхэд хөөрхөн ш тэ. 100 төгрөгөнд нам найрагдсан байна ш тэ

Юки

хэхэ, худлаа даа, охин аавын талд нээх удаан байх шинж алга аа... :D

Sol@ce

охидууд угаасаа аавдаа амь байдийшд, аав нар ч охиндоо, тэхээр охин 100тай 100гүй найрагдчноо

Zeusy (зочин)

Энэ ч 100 төгрөгөндөө биш байхаа зүгээр аавыгаа бариад өгчихвөл гэрт юу болохыг мэдэж байгаа учраас л тэгсэн байна :) гэхдээ их сайхан санагдчихлаа намайг бас баг байхад аав маань ингэж байж билээ

Зочин

Тэр гэрт ямар асуудал үүсдэггийн хэн ч мэдэхгүй ш дээ. Манай гол дүр хариад түүвэйдэг нэгэн байвал эсвэл ээж нь муухай ааштай нэгэн байвал за за мэдэхгүй сайхан амьдрал байгаасай

Мауз

аав охин 2-т нууц байнаа байна. би тэхдээ жоохон байсан болохоор нэг мэдэхэд ам нь халцан ээждээ бодитоор үзүүлцэн ярьцан суужийдаг байсан шт. тэгээл гэнэт санаал өө гээл... ккк

ЭЭЛЭРЭГ (зочин)

хээхэ хөөрхийн тэр охин

ИНТООР (зочин)

хаха 100 найрагдсан бээшд

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)